Сурч боловсрох хүсэл эрмэлзэлээ хөгжүүлэн дээшлүүл

Хэрвээ танд харах нүд, бодох ухаан байгаа л бол өөрийгөө сурч чадах болов уу хэмээн битгий чамла. Учир нь хараагүй эрхтэн бүрэн бус хүмүүс өөрийгөө дайчилж хүссэн мэдлэгийг олж авч чадаж байхад яагаад та өнөөдөр сурч боловсрохоос зайлсхыхыг оролдоно вэ гэж өөрөө өөрөөсөө асуу.

            Сурч боловсрохын хэрээр өөрийгөө нээж, энэ амьдралын утга учирыг ч олж хүсч зорьж буй зүйлдээ хүрэх нь цаг хугацааны асуудал болж хувирах болно. Хэдий чинээ юмсын мөн чанарыг мэдэж тэдгээрээс ухаарал олж авна төдий чинээ таны сэтгэлд буй харанхуй бүрхэг зүйлс арилж хараагүй хүн хараа орох адил гайхалтай мэдрэмжийг өдөр бүр мэдэрч түүгээр зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлж нйигэмдээ өөрийнхөө юу хйиж чаддаг болхоо ч мэдрүүлэх боломж бий.

            Сайн суралцагч хүнд байх ёстой гурван нөхцөл:

  1. Шудрага үнэнч
  2. Ухаан сайн
  3. Хичээнгүй

Шудрага

            Өөрийг дутагдалыг хүлээж авч чаддаг, өөрийн үзэлд шунадаггүй, бусдын үзэлд уурлан өс санадаггүй байх буюу товчхондоо өөрөө өөрийгөө хуурдаггүй байх нь суралцагч хүнд зайлшгүй байх зан чанар.

Ухаан сайн

            Сайн мууг ялгаж салгаж чаддаг байхаас гадна сайн зүйлд хэн нэгний шаардлаггүйгээр өөрийн хүслээр хийхийг хичээн оролддог, хийж чаддаг байх. Муу зүйл буюу таныг сурч боловсроход саад болдог хүчин зүйлсийг хэзээд тэвчиж чаддаг байх чаддаг байх нь суралцагч хүнд зайлшгүй байх зан чанар.

 

Хичээнгүй

            Ямарваа нэгэн зүйлийг шинээр сурхад юун түрүүнд сурах хүсэл төрүүлэх хэрэгтэй болдог учир нь дургүйд хүчгүй гэдэг шиг л бид хойш суудаг. Харин сурах хүслийг төрүүлхийн тулд сурах гэж буй зүйлийнхээ ашигтай талыг олж харах нь чухал. Тэдгээрийи ашигтай талыг хараад зогсохгүй түүнийг суралгүйгээр хүсч буй амжилтандаа хүрч чадахгүйг өөрөө өөртөө өдөр бүр сануулж залхуурах сэтгэлийг дарах нь чухал

            Товчхондоо сурч боловсорход олон саад бэрхшээлтэй нүүр тулах ч тэдгээр бүгд таны яаж хүлээж авч буй байдалаас хамаарч хүнд, хөнгөн харилцан адилгүй нөлөөлдөг. Хэрвээ та асуудал тулгарсан үед гарц хайдаг бол асуудал бүр гарцтай байдагийг сана. Мөн сурч мэдэх гэж буй зүйл чинь таны амьдралд хэр их үнэ цэнэтэй болох, түүнгүйгээр та өөрийн амьдралаа төсөөлж чадахгүй мэт төсөөлөн бодож өдөр бүр сурч мэдхэд цагийг гаргаж байх нь ирээдүйд таныг амжилтанд хүргэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Ялалт

Бидний тодорхойлдог тэдгээр амжилт бүрт хүрхэд сэтгэлийн ялалт буюу өөрийгөө даван дийлэх гарцаагүй хэрэгтэй болдог ч бид түүнийг төдийлөн анзаардаггүй мэт санагддаг. Тиймээс ялалт гэдэг үгийг сэтгэлийн ялалт гэж шууд утгаар хүлээж авхад буруудахгүй болов уу гэж бодож байна. Учир нь саар зүйлийг билгүүн ухаан болон тэвчээрээр ялан дийлж эцэст нь ялалтанд хүрдэг.

Аливаа ялалтыг аз жаргал бэрхшээл гэсэн хоёр зүйлээр тодорхойлж болох ч юун түрүүнд ялалтын давуу тал болох сайн талыг сэтгэлдээ ургуулан төсөөлж өдөр тутамдаа дадуулах нь түүнд хүрхэд гарч болохуйц саад бэрхшээлийг даван гарах сэтгэлийн хадыг өгдөг болхоор алив зүйлийг шинээр хийж эхлэх болон хийж байгаа зүйлдээ шантрах үед ашигтай талыг бодож өөрийгөө түүнд хүрч чадна гэдэгтээ итгэл төрүүлж сурах нь ялалтанд хүрхэд том алхам болдог.

Хүн бүрт өөр өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөрөөдөл харилцан адилгүй болохоос бүгдэнд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тус тусынхаа зорисон зүйлдээ хүрхэд саад бэрхшээл их бага нь харилцан адилгүй тулгардаг ба түүнд бүдрээд унаж дахин босохгүй нэгэн байхад эсрэгээрээ унаж бүдрэх тоог үл анзаарч гагцхүү түүндээ хүрэхийн тулд хичээж өөрийгөө хурцалж хичээдэг нь ч цөөнгүй байдаг. Хэдий тэр цөөнх хүрээнд хамрагддаг хүмүүс бусдын цагаан, хар хэл амд өртдөг ч эцсийн эцэст ялалтанд хүрэх эсэх нь цаг хугацааны асуудал болон хувирдаг болохыг бүдрээд босч чадахгүй олонх хүмүүс мэддэг ч тэвчээр хатуужил зэрэг гаргаж тодорхой хэмжээний саадыг даван гарах эрмэлзэл үгүйгээс болж өөрийн унасан газартаа үлддэг нь харамсалтай.

Ялалт гэдэг жижиг том алин ч бай ялалт бол ялалт шүү дээ. Тэр дотроо өөрийнхөө муу дадал зуршилаас салахыг хүсч тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн бол тэр чинь бас л ялалт гэж хэлмээр байна. Үүнээс гадна гэр бүлийн уур амьсгалыг сайханаар хадгалж чадаж байвал бас л ялалт.(Учир нь саар зүйлд автахгүй, автсан ч сайн тал руу нь эргүүлж чадаж байгаа болхоор тэр) Ажилдаа өөрийгөө дайчилж хүрэх гэсэн амжилтаа гаргаж чадсан бол бас л ялалт гэж тодорхойлох боломжтой.

Бид амжилтанд хүрхэд олон олон саад бэрхшээлийг туулж гарах хэрэгтэй байдгийг хэн нэгэнээр хэлүүлэлтгүй мэддэг. Түүнийг даван гархад ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээнгүй болон билгүүн ухаан хамгийн сайн анд нөхөд болдог тул өдөр тутамдаа тэдгээрийг өөрийн сэтгэлдээ ашиг тусыг санан дадуулж суралцах нь саад бэрхшээлийг нухчин дарж ялалтанд хүргэдэг. Жишээлвэл: Дайнд эсрэг талаа ялахын тухайд хүчирхэг арми хэрэгтэй болдог ба тэдгээр нь хэдий чинээ хүчтэй байна төдий чинээ ялан дийлэх өндөр хувь бий болдогтой нэгэн адил ялалтанд хүргэх арми чинь дээр дурьдсан ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээл шамдал болон билгүүн ухаан юм.

Эцэст нь бид өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд ялалтыг тодорхойлж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлж гарч сурах хэрэгтэй гэдэгийг л хэлэхийг хүссэн юм. Би өмнө ч одоо, ирээдүй дээ ч хичээсэн хичээж байгаа хичээх ч болно та ч мөн адил хичээгээрэй. Танд амжилт хүсэе!

Өөрийгөө танихуй

Шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилт 21-р зуунд амьдарч буй бид олон зүйлийг таниж мэдэхийн тухайд цаг хугацаа болон мөнгө зарцуулж суралцдаг. Харин олж авсан мэдлэгийг зарцуулсан мөнгө эргүүлэн үржүүлж олж авч амжиргаагаа дээшлүүлэх болон өөрийн оюуны чадамжийг хөгжүүлэх зорилготой ч эцсийн хүсэл бол аз жаргалтай амар тайван амьдрах явдал байдаг. Аз жаргалтай амар тайван амьдрах суурь бол өөрийгөө таних хэмээн багш маань нэг бус удаа захин хэлж байсаныг энд дурьдан тайлбарлая.

            Эн тэргүүн үеэс эхлэн өөрөөс илүүтэйгээр бусдыг шинжихээс өөрийгөө таних тал дээрээ сэрэмж болгоомжгүй хандсанаас болж өнөөгийн бидэнд тулгарч буй олон асуудал бий болсоор байгааг бид төдийлөн анзаарахгүй байгаа мэт. Тэгэхээр юун түрүүнд өөрийгөө таниж мэдэх нь аз жаргалтай амьдралын шалтгаан яаж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүний хариуд 100%-ийн итгэлтэйгээр өөрийгөө таниж чадах аваас өөрт буй муу дадал зуршилаас салах, өөрт буй сайн зуршилыг хөгжүүлэх, шинээр эерэг сайн зуршилыг бий болгох боломжтой болох тул аз жаргал амар амгалантай байдал дашрамд нь хүсч буй зорилготой хүрэх боломжтой болно.  Товчхондоо өөрийгөө таниж өөрт буй хорт муу зуршилаас салж чадвал аж жаргалтай амар тайван амьдрах нь цаг хугацааны асуудал болж хувирна.

            Хэдийгээр аз жаргалтай амьдралыг олон талаас нь үзэж болох юм л даа. Зарим нэг нь гагцхүү эд хөрөнгөөр баян чинээлэг байх буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрвэл аз жаргалтай амьдарч чадна гэж үзнэ. Харин зарим нь сэтгэл зүйн хувьд тайван амгалан өөрт байгаа бүгдэд сэтгэл ханамжтай байхыг аз жаргалтай амьдралд үздэг. Тэгэхээр би дээр дурьдсан хоёр зүйл дээр тулгуурлан өөрийгөө таних нь аз жаргалын суурь мөн болохыг тайлбарлая.

            Хүний шуналд тулах цэг байдаггүй болхоор эд баялаг тодорхой хэмжээний сэтгэлийн таашаал өгөх нь бий ч түүнээс илүүтэйгээр сэтгэлийн тайван амгаланг эвдэгч хүчин болж хувирах аюул байдаг тул эд баялаг л гагцхүү аз жаргал амгаланг бий болгоно гэж ойлгох нь өрөөсгөл юм. Харин яг одоо өөрт чинь юу байна түүнээсээ таашаалыг авч магадгүй танд байгаа зүйлс хэн нэгний насан туршдаа хүсээд ч олж авч чадахгүй зүйл байхыг ч үгүйсгэж болохгүй тул өөрт буй зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах чухал.             Амар амгаланг гаднаас биш сэтгэл дотроосоо эрэлхийлэх нь хамгийн эрсдэл багатайн дээр ашиг тус ч ихтэй. Учир нь яг адилхан нөхцөлд буй 2 хүний сэтгэлд үүсч буй сэтгэлийн аваад үзхэд гадны байгаа зүйлээс үл хамааран тухайн орчиныг хүлээн авч буй байдал нь харилцан адилгүй байгаа нь алив таатай болон таагүй зүйл сэтгэл дотроос үүдэлтэй болохыг баталж буй энгийн нэгэн жишээ юм. Гагцхүү тэр таагүй мэдрэмж хаанаас бий болж байна бас таатай мэдрэмж хаанаас бий болж байгааг ухаж ойлгох л чухал. Товчхондоо сэтгэлийн тайван бус болгож буй хүчин зүйлээс салах, тайван амгаланг бий болгогч хүчин зүйлийг хөгжүүлэх зэргээс хамаарч сэтгэлийн амар амгалан бий болдогыг л ухамсарлах хэрэгтэй.  Хэдий муу дадал зуршил бидний сэтгэлд олноороо үргэлжийн мөнхөд зовоох тавгүйтүүлэх арга чарга хайж байдгийг мэдэх нь сэтгэлийн амирлангуй буюу жинхэнэ аз жаргалд хүрэх эхний алхам юм.

            Олон хүмүүс бид одоо ч аз жаргалтай байна шүү дээ чиний хэлж байгаа аз жаргал үүнээс өөр юм гэж үү гэж асуух байх л даа. Үнэндээ аз жаргал амар тайван зүйлийг үүрдийн болон зуурдын гэж ангилж болно. Өнөөгийн бидний олон асуудалын завсар амсдаг таатай мэдрэмж бол зуурдын жаргалыг хэлнэ. Харин миний тайлбарлахыг хичээж буй аз жаргал бол цаг хугацааны хувьд чанаржиж бас гаднах нөлөөнд автахгүй байх боломжтой.

            Эцэст нь та алийг нь сонгох таны хэрэг ч хэрвээ та хоёр дахь аз жаргалыг сонирхож байгаа бол тэр аз жаргал хүрэх эхний алхам бол өөрийгөө таних гэсэн түлхүүрээр нээгддэг юм гэдгийг мэдэх явдал юм.