Жин хасах хялбар арга буюу Дөрвөн долоо хоногт дэглэм (Part 1)

Эхний үед өөрийгөө дуртай зүйлсээсээ хорьж байгаа нь амаргүй хүнд байх ч үнэндээ эсрэгээрээ хүссэн жиндээ хүрэхийн тулд багахан зүйлээр наймаалцаж байгаагаа хүлээн зөвшөөрөх юу юунаас илүү чухал.

Жин хасч хүссэн жиндээ хүрэх гэдэг бол тодорхой хэмжээний цаг хугацаа болон хичээл зүтгэл шаарддагийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ жин хасах гол түлхүүр бол өлсөж огт болохгүй. Энэ бол хамгийн чухал зүйл шүү. Үнэндээ гайхаж байгааг чинь мэдэж байна. Учир нь хүн өлссөн үедээ юу ч идхэд бэлэн байдагаас гадна ихэнхи тохиолдолд бэлэнчилж амар хялбар бас хурдан хоол болох зүйлсийг иддэг. Тэдгээр зүйлс дотор Cholesterol, Fat агууламж өндөртэй хүнс зонхилж байдагт санал нийлж байгаа болов уу.

Дээрх болон түүнээс гадна их өлссөн үед нэг дор их хэмжээгээр идэх магадлал маш өндөр энэ нь өөрөө жин нэмэх гол шалтгаануудын нэг болдог учир аль болох өлсөхгүй байх чухал. Өлсөхгүй байна гэдэг нь байнга юм идэж байхын нэр биш харин чанартай, тэжээллэг, шингэлт сайтай хоол хүнсийг бага багаар буюу дундажаар 3 цаг тутам хэрэглэх нь өлсөх мэдрэмжийг бууруулахаас гадна жин нэмэхгүй байх шалтгаан болдог. Жишээлвэл: Гар цүнх болон халаасандаа хатаасан жимс болон Fat low жигнэмэг зэрэг авч явж бага багаар хэрэглэх нь тустай.

Татгалзвал зохих хүнс болон ногоо:

Цагаан будаа

Цагаан гурил болон цагаан гурилан бүтээгдэхүүн

Элсэн чихэр

Төмс

Самрын тос болон крем
Өөхтэй мах гэх мэт..,

Хэрэглээндээ болж өгвөл навчит ногоо буюу буйцай, байцай, өргөст хэмх, амтат чинжүү, өөхгүй үхрийн мах болон далайн гаралтай амьтад тустай. Жимс дотроос Orange, Grape Fruit, Berries зэрэг нь амин дэм ихтэйгээс гадна хоолны шингээлт сайжруулдаг тул маш тустай.

Өглөө цайныхаа өмнө цэвэр ус ууж дадал болгох хэрэгтэйгээс гадна шингэн зүйлсийг нэг дор мөн ихээр уухгүй байхыг анхаарах нь чухал. Ундаа болон савалгаатай жимсний шүүсээс илүү цэвэр ус хамгийн сайн амны цангаа гаргах болон биед хэрэгтэй зохих шингэнийг нөхөж байдаг тул цэвэр усыг ямагт өөрийн хамт авч явж байх нь тустай.

Дасгалын хувьд долоо хоногтоо 2 оос доошгүй удаа өөрт таарсан дасгалуудыг гэртээ болон спорт зааланд дундажаар 2 цаг хийж дадах нь нэн чухал. Өөрт таарсан дасгалуудыг мэргэжлийн багш юм уу эсвэл Youtube-с олж авч болох ч өглөө бүр эрт босч 30 мин гүйж дадах нь юу юунаас илүү үр дүнтэй дасгал болдогийг анхаараарай.

Амжилт 🙂                                                                  Үргэлжлэл бий…

Сурч боловсрох хүсэл эрмэлзэлээ хөгжүүлэн дээшлүүл

Хэрвээ танд харах нүд, бодох ухаан байгаа л бол өөрийгөө сурч чадах болов уу хэмээн битгий чамла. Учир нь хараагүй эрхтэн бүрэн бус хүмүүс өөрийгөө дайчилж хүссэн мэдлэгийг олж авч чадаж байхад яагаад та өнөөдөр сурч боловсрохоос зайлсхыхыг оролдоно вэ гэж өөрөө өөрөөсөө асуу.

            Сурч боловсрохын хэрээр өөрийгөө нээж, энэ амьдралын утга учирыг ч олж хүсч зорьж буй зүйлдээ хүрэх нь цаг хугацааны асуудал болж хувирах болно. Хэдий чинээ юмсын мөн чанарыг мэдэж тэдгээрээс ухаарал олж авна төдий чинээ таны сэтгэлд буй харанхуй бүрхэг зүйлс арилж хараагүй хүн хараа орох адил гайхалтай мэдрэмжийг өдөр бүр мэдэрч түүгээр зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүст эерэгээр нөлөөлж нйигэмдээ өөрийнхөө юу хйиж чаддаг болхоо ч мэдрүүлэх боломж бий.

            Сайн суралцагч хүнд байх ёстой гурван нөхцөл:

  1. Шудрага үнэнч
  2. Ухаан сайн
  3. Хичээнгүй

Шудрага

            Өөрийг дутагдалыг хүлээж авч чаддаг, өөрийн үзэлд шунадаггүй, бусдын үзэлд уурлан өс санадаггүй байх буюу товчхондоо өөрөө өөрийгөө хуурдаггүй байх нь суралцагч хүнд зайлшгүй байх зан чанар.

Ухаан сайн

            Сайн мууг ялгаж салгаж чаддаг байхаас гадна сайн зүйлд хэн нэгний шаардлаггүйгээр өөрийн хүслээр хийхийг хичээн оролддог, хийж чаддаг байх. Муу зүйл буюу таныг сурч боловсроход саад болдог хүчин зүйлсийг хэзээд тэвчиж чаддаг байх чаддаг байх нь суралцагч хүнд зайлшгүй байх зан чанар.

 

Хичээнгүй

            Ямарваа нэгэн зүйлийг шинээр сурхад юун түрүүнд сурах хүсэл төрүүлэх хэрэгтэй болдог учир нь дургүйд хүчгүй гэдэг шиг л бид хойш суудаг. Харин сурах хүслийг төрүүлхийн тулд сурах гэж буй зүйлийнхээ ашигтай талыг олж харах нь чухал. Тэдгээрийи ашигтай талыг хараад зогсохгүй түүнийг суралгүйгээр хүсч буй амжилтандаа хүрч чадахгүйг өөрөө өөртөө өдөр бүр сануулж залхуурах сэтгэлийг дарах нь чухал

            Товчхондоо сурч боловсорход олон саад бэрхшээлтэй нүүр тулах ч тэдгээр бүгд таны яаж хүлээж авч буй байдалаас хамаарч хүнд, хөнгөн харилцан адилгүй нөлөөлдөг. Хэрвээ та асуудал тулгарсан үед гарц хайдаг бол асуудал бүр гарцтай байдагийг сана. Мөн сурч мэдэх гэж буй зүйл чинь таны амьдралд хэр их үнэ цэнэтэй болох, түүнгүйгээр та өөрийн амьдралаа төсөөлж чадахгүй мэт төсөөлөн бодож өдөр бүр сурч мэдхэд цагийг гаргаж байх нь ирээдүйд таныг амжилтанд хүргэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Ялалт

Бидний тодорхойлдог тэдгээр амжилт бүрт хүрхэд сэтгэлийн ялалт буюу өөрийгөө даван дийлэх гарцаагүй хэрэгтэй болдог ч бид түүнийг төдийлөн анзаардаггүй мэт санагддаг. Тиймээс ялалт гэдэг үгийг сэтгэлийн ялалт гэж шууд утгаар хүлээж авхад буруудахгүй болов уу гэж бодож байна. Учир нь саар зүйлийг билгүүн ухаан болон тэвчээрээр ялан дийлж эцэст нь ялалтанд хүрдэг.

Аливаа ялалтыг аз жаргал бэрхшээл гэсэн хоёр зүйлээр тодорхойлж болох ч юун түрүүнд ялалтын давуу тал болох сайн талыг сэтгэлдээ ургуулан төсөөлж өдөр тутамдаа дадуулах нь түүнд хүрхэд гарч болохуйц саад бэрхшээлийг даван гарах сэтгэлийн хадыг өгдөг болхоор алив зүйлийг шинээр хийж эхлэх болон хийж байгаа зүйлдээ шантрах үед ашигтай талыг бодож өөрийгөө түүнд хүрч чадна гэдэгтээ итгэл төрүүлж сурах нь ялалтанд хүрхэд том алхам болдог.

Хүн бүрт өөр өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөрөөдөл харилцан адилгүй болохоос бүгдэнд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тус тусынхаа зорисон зүйлдээ хүрхэд саад бэрхшээл их бага нь харилцан адилгүй тулгардаг ба түүнд бүдрээд унаж дахин босохгүй нэгэн байхад эсрэгээрээ унаж бүдрэх тоог үл анзаарч гагцхүү түүндээ хүрэхийн тулд хичээж өөрийгөө хурцалж хичээдэг нь ч цөөнгүй байдаг. Хэдий тэр цөөнх хүрээнд хамрагддаг хүмүүс бусдын цагаан, хар хэл амд өртдөг ч эцсийн эцэст ялалтанд хүрэх эсэх нь цаг хугацааны асуудал болон хувирдаг болохыг бүдрээд босч чадахгүй олонх хүмүүс мэддэг ч тэвчээр хатуужил зэрэг гаргаж тодорхой хэмжээний саадыг даван гарах эрмэлзэл үгүйгээс болж өөрийн унасан газартаа үлддэг нь харамсалтай.

Ялалт гэдэг жижиг том алин ч бай ялалт бол ялалт шүү дээ. Тэр дотроо өөрийнхөө муу дадал зуршилаас салахыг хүсч тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн бол тэр чинь бас л ялалт гэж хэлмээр байна. Үүнээс гадна гэр бүлийн уур амьсгалыг сайханаар хадгалж чадаж байвал бас л ялалт.(Учир нь саар зүйлд автахгүй, автсан ч сайн тал руу нь эргүүлж чадаж байгаа болхоор тэр) Ажилдаа өөрийгөө дайчилж хүрэх гэсэн амжилтаа гаргаж чадсан бол бас л ялалт гэж тодорхойлох боломжтой.

Бид амжилтанд хүрхэд олон олон саад бэрхшээлийг туулж гарах хэрэгтэй байдгийг хэн нэгэнээр хэлүүлэлтгүй мэддэг. Түүнийг даван гархад ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээнгүй болон билгүүн ухаан хамгийн сайн анд нөхөд болдог тул өдөр тутамдаа тэдгээрийг өөрийн сэтгэлдээ ашиг тусыг санан дадуулж суралцах нь саад бэрхшээлийг нухчин дарж ялалтанд хүргэдэг. Жишээлвэл: Дайнд эсрэг талаа ялахын тухайд хүчирхэг арми хэрэгтэй болдог ба тэдгээр нь хэдий чинээ хүчтэй байна төдий чинээ ялан дийлэх өндөр хувь бий болдогтой нэгэн адил ялалтанд хүргэх арми чинь дээр дурьдсан ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээл шамдал болон билгүүн ухаан юм.

Эцэст нь бид өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд ялалтыг тодорхойлж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлж гарч сурах хэрэгтэй гэдэгийг л хэлэхийг хүссэн юм. Би өмнө ч одоо, ирээдүй дээ ч хичээсэн хичээж байгаа хичээх ч болно та ч мөн адил хичээгээрэй. Танд амжилт хүсэе!

Өөрийгөө танихуй

Шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилт 21-р зуунд амьдарч буй бид олон зүйлийг таниж мэдэхийн тухайд цаг хугацаа болон мөнгө зарцуулж суралцдаг. Харин олж авсан мэдлэгийг зарцуулсан мөнгө эргүүлэн үржүүлж олж авч амжиргаагаа дээшлүүлэх болон өөрийн оюуны чадамжийг хөгжүүлэх зорилготой ч эцсийн хүсэл бол аз жаргалтай амар тайван амьдрах явдал байдаг. Аз жаргалтай амар тайван амьдрах суурь бол өөрийгөө таних хэмээн багш маань нэг бус удаа захин хэлж байсаныг энд дурьдан тайлбарлая.

            Эн тэргүүн үеэс эхлэн өөрөөс илүүтэйгээр бусдыг шинжихээс өөрийгөө таних тал дээрээ сэрэмж болгоомжгүй хандсанаас болж өнөөгийн бидэнд тулгарч буй олон асуудал бий болсоор байгааг бид төдийлөн анзаарахгүй байгаа мэт. Тэгэхээр юун түрүүнд өөрийгөө таниж мэдэх нь аз жаргалтай амьдралын шалтгаан яаж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүний хариуд 100%-ийн итгэлтэйгээр өөрийгөө таниж чадах аваас өөрт буй муу дадал зуршилаас салах, өөрт буй сайн зуршилыг хөгжүүлэх, шинээр эерэг сайн зуршилыг бий болгох боломжтой болох тул аз жаргал амар амгалантай байдал дашрамд нь хүсч буй зорилготой хүрэх боломжтой болно.  Товчхондоо өөрийгөө таниж өөрт буй хорт муу зуршилаас салж чадвал аж жаргалтай амар тайван амьдрах нь цаг хугацааны асуудал болж хувирна.

            Хэдийгээр аз жаргалтай амьдралыг олон талаас нь үзэж болох юм л даа. Зарим нэг нь гагцхүү эд хөрөнгөөр баян чинээлэг байх буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрвэл аз жаргалтай амьдарч чадна гэж үзнэ. Харин зарим нь сэтгэл зүйн хувьд тайван амгалан өөрт байгаа бүгдэд сэтгэл ханамжтай байхыг аз жаргалтай амьдралд үздэг. Тэгэхээр би дээр дурьдсан хоёр зүйл дээр тулгуурлан өөрийгөө таних нь аз жаргалын суурь мөн болохыг тайлбарлая.

            Хүний шуналд тулах цэг байдаггүй болхоор эд баялаг тодорхой хэмжээний сэтгэлийн таашаал өгөх нь бий ч түүнээс илүүтэйгээр сэтгэлийн тайван амгаланг эвдэгч хүчин болж хувирах аюул байдаг тул эд баялаг л гагцхүү аз жаргал амгаланг бий болгоно гэж ойлгох нь өрөөсгөл юм. Харин яг одоо өөрт чинь юу байна түүнээсээ таашаалыг авч магадгүй танд байгаа зүйлс хэн нэгний насан туршдаа хүсээд ч олж авч чадахгүй зүйл байхыг ч үгүйсгэж болохгүй тул өөрт буй зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах чухал.             Амар амгаланг гаднаас биш сэтгэл дотроосоо эрэлхийлэх нь хамгийн эрсдэл багатайн дээр ашиг тус ч ихтэй. Учир нь яг адилхан нөхцөлд буй 2 хүний сэтгэлд үүсч буй сэтгэлийн аваад үзхэд гадны байгаа зүйлээс үл хамааран тухайн орчиныг хүлээн авч буй байдал нь харилцан адилгүй байгаа нь алив таатай болон таагүй зүйл сэтгэл дотроос үүдэлтэй болохыг баталж буй энгийн нэгэн жишээ юм. Гагцхүү тэр таагүй мэдрэмж хаанаас бий болж байна бас таатай мэдрэмж хаанаас бий болж байгааг ухаж ойлгох л чухал. Товчхондоо сэтгэлийн тайван бус болгож буй хүчин зүйлээс салах, тайван амгаланг бий болгогч хүчин зүйлийг хөгжүүлэх зэргээс хамаарч сэтгэлийн амар амгалан бий болдогыг л ухамсарлах хэрэгтэй.  Хэдий муу дадал зуршил бидний сэтгэлд олноороо үргэлжийн мөнхөд зовоох тавгүйтүүлэх арга чарга хайж байдгийг мэдэх нь сэтгэлийн амирлангуй буюу жинхэнэ аз жаргалд хүрэх эхний алхам юм.

            Олон хүмүүс бид одоо ч аз жаргалтай байна шүү дээ чиний хэлж байгаа аз жаргал үүнээс өөр юм гэж үү гэж асуух байх л даа. Үнэндээ аз жаргал амар тайван зүйлийг үүрдийн болон зуурдын гэж ангилж болно. Өнөөгийн бидний олон асуудалын завсар амсдаг таатай мэдрэмж бол зуурдын жаргалыг хэлнэ. Харин миний тайлбарлахыг хичээж буй аз жаргал бол цаг хугацааны хувьд чанаржиж бас гаднах нөлөөнд автахгүй байх боломжтой.

            Эцэст нь та алийг нь сонгох таны хэрэг ч хэрвээ та хоёр дахь аз жаргалыг сонирхож байгаа бол тэр аз жаргал хүрэх эхний алхам бол өөрийгөө таних гэсэн түлхүүрээр нээгддэг юм гэдгийг мэдэх явдал юм.

 

Өөрт буй сайн дадал зуршилыг хөгжүүлж шинээр эерэг сайн дадалыг бий болгохуй

Бид алив муу зүйл сурахдаа хялбар сурдаг мөртлөө сайн зүйл хийх гэхээр олон бэрхшээл тулгарч хэцүү санагддаг нь дадалтай холбоотой юм. Энэтхэгийн гүн ухаанч Шантидэва бээр:  Дадуулж чадваас хялбар болдоггүй зүйл гэж үгүй хэмээн айлдсан байдаг. Үүнээс бид хэцүү зүйл гэдэг нь дадуулаагүй зүйл болох мөн амар хялбар гэж үздэг зүйлс маань дадуулж чадсантай холбоотой хэрэг гэдгийг мэдэж болох юм.

    Хүний сэтгэлд төрөлхийн  болон олдмол гэсэн хоёр төрөлийн дадал  бий. Эхээс төрөхдөө бусдаар заалгалгүй өөрийн дадалын эрхээр хийж чаддаг багагүй зүйл байдаг түүнийг төрөлхийн дадал гэж нэрлэх ба харин түүнээс хойш олж авсан дадалыг олдмол гэнэ.

    Дээр дурьдсан дадал дотор сайн дадал болон муу дадал хоёр хоёулаа бий. Сайн дадалыг хөгжүүлж чадсаны ашиг тус болон муу дадал зуршилын хор уршигийг өмнө дурьдсан билээ. Харин одоо бидны дараагийн хийх ёстой зүйл бол тэдгээр дадал дотроос өөрт буй сайн авъяасыг хөгжүүлж, шинээр эерэг дадал бий болгох нь чухал юм.

    Бусдыг хайрлан энэрэх сэтгэл, асрахуйн сэтгэл, хүлцэнгүй, тэвчээр болон ханамжит зэрэг та өөрт бий гэж тодорхойлж буй тэдгээр эерэг сэтгэлүүдийг тодорхойлон барьж өдөр тутамынхаа амьдрал дээр хэрэгжүүлэн дадуулж сурах хэрэгтэй. Эхний үед амаргүй бөгөөд олон бэрхшээлтэй нүүр тулж өөрийгөө хорьж байгаа нь танд өөрийгөө шоронд хийж буй мэт мэдрэмж төрөхийг үгүйсгэхгүй ч бага багаар дадуулж чадсанаар шоронд хоригдож байгаад эрх чөлөөтэй болох мэт гайхалтай мэдрэмжийг та өөрөө мэдрэх болно.

    Дээр дурьдсан хүлцэнгүйг олон хүмүүс дорой буурай зан гэж тодорхойлох болсон ч үнэндээ олон аюулаас өөрийгөө хамгаалж чадах бамбай адил хичнээн ашиг тустай зүйл болохыг уурын ерөндөг дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

    Харин өөрт байхгүй гэж тодорхойлж буй эерэг дадалыг бид бусдаас суралцаж мөн л дээрхийн адил дадуулах боломжтой тул өөрийн сэтгэл үгүй хэмээн шантралгүй хичээж өдөр тутамынхаа үйл хэрэгийг хийх үедээ сэрэмж болон санамсараар өөрийн сэтгэлээ хамгаалуулан дадуулах боломжтой. Танд амжилт хүсэе!

Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй

    Багш маань муу хүн гэж байдаггүй юм харин муу зуршилтай хүн бий тэр муу зуршил тухайн хүнийг муу хүн мэт харагдуулж буй хэрэг хэмээн хэлсэнчилэн муу зуршил гэдэг бол яг л бидний тэмцэх хэрэгтэй аюулт дайсан юм. Бидний сэтгэлд маш олон тооны муу дадал зуршил байдаг ч тэдгээрийг үргэлжийн мөнх тэтгэгч гурван хор бий.

    Үүнд уур, шунал мөн мунхаг багтана. Эдгээр хорт сэтгэл тус бүрийг дараагаар тайлбарлан нийтлэх болно. Энэ удаад эдгээрийн эрхээр бид өөрийн сэтгэлийг тайван байдалыг алдаад зогсохгүй бусдад санаатай болон санаандгүй, шууд болон шууд бусаар хорлож байдаг нь хичнээн аюултай дайсан болохыг мэдэж болох юм. Бид гадны дайсанг мэдэхээс гадны дайсанг бий болгогч дотоодын дайсанд төдийлөн ач холбогдол өгөлгүй тэр битгий хэл анзаардаггүй нь бидний гол дутагдал юм. Өмнө нь дурьдсан өөрийгөө таних гэдэг чинь л дотоодын дайсанг таних гол арга учир юун түрүүнд өөрийгөө таних чухал гэдгийг дахин хэлж буй.

    Гадны дайсан хэмээгдэх тэдгээр хүмүүстэй эвлэлдэн харилцан ойлголцож бүр анд найзууд болох ч боломж бий. Харин дотоодын дайсан болох муу хорт дадал зуршилтайгаа ямагт нөхөрлөж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тэдгээр нь эн тэргүүн үеэс өнөөг хүртэл чамайг үргэлжийн мөнхөд хорлоод зогсоогүй гадны дайсанг бий болгож ирсэн. Тэдгээр муу дадал зуршилаас салах хүртэл тэдгээрийг болон тэдгээрийн хор уршигт үйлийг санаж сэтгэлийн мухраасаа жигших нь тэдгээрээс салах эхний алхам гэж хэлхэд буруудахгүй. Хэдийгээр анхлан алив шинэ зүйлийг хийхэд амаргүй байдагчилан энэ нь ч мөн адил хэцүү ч шантралгүй дадал болтол өдөр тутамын амьдралдаа хэвшүүлэх нь амин чухал зүйл юм. Дадуулж хэвшүүлэх дээ та тэдгээр муу зуршилаас салж чадвал хичнээн амар амгаланд хүрч болохыг төсөөлж бодох хэрэгтэй.

    Сэрэмжгүй явдалыг там гэнэ хэмээн Энэтхэгийн нэгэн гүн ухаанчийн хэлсэнчилэн өдөр тутмынхаа амьдралд сэрэмжийг сэтгэлдээ дадуулж сурах нь нэн чухал юм. Жишээлвэл: Сүүлийн үед банк санхүүгийн газар гэлтгүй ихэнх албан газар болон байгуулагууд үүдэндээ харуул хамгаалалттай болсон. Энэ нь мэдээж тухайн газрыг гадны халдлагаас хамгаалах зорилготой. Үүнтэй адил сэрэмж нь бидийнг өдөр тутамын хорт муу зуршил болон түүнээс үүдэлтэй хорт уршигаас байнга анхааруулан хамгаалж байдаг тул хичнээн ашиг тустай зүйл болохыг үүнээс мэдэж болох юм.  

    Эцэст нь хэлхэд өөрийгөө хууралгүй муу дадал зуршилаа тоолж байгаад ч хамаагүй таниж мэдэх, түүгээр зогсолтгүй тэдгээрийн хорт уршигийг санан сэрэмжийг түшиглэн тэдгээрээс бага багаар салах нь чухал. Танд амжилт хүсэе!

Би хэн юм бэ?

Би гэж хэн юм бэ гэж хүн бүр тус бүртээ асуудаг ч түүний хариулт харилцан адилгүйгээр өөр өөрсөддөө хариулдаг. Харин би өөрийнхөө уншиж мэдсэн зүйл дээрээ дүгнэлт хийж энэ асуултын хариултыг өгсөн ба түүнийгээ та бүгдэдтэй хуваалцахаар шийдэв.

Хүн бидний үүссэн үе гээд тодорхойлох боломжгүй гэдгийг юун түрүүнд хэлэхийг хүслээ. Тодоруулвал Би гэж үзээд буй бодьгалын үүссэн эхлэл үгүй юм. Бага байхад тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэж нэг нэгнээсээ асуудаг байсан харин сүүлд түүний хариултыг аль нь ч биш юм гэж би ойлгосон юм. Үүнтэй адил ерөнхий талаасаа үзэх юм бол хүний анхдагч үе гэж байдаггүй тодруулвал ээж хүү хоёрын аль аль нь анхдагч биш харин хүн өөрийнхөө хийсэн сайн болон саар үйлийн үрд өнөөг хүртэл төрж бас үхсэн тоог ч дурьдахын араггүй. Гэхдээ би энд хүн хэзээ үүссэн ба хэдэн төрөл авч өнөөг хүрсэн тухай ярихаас илүүтэйгээр олон төрөл авч гээх явцад хичнээн олон сайн болон саар дадалтай болсон тэдгээрт яаж авч гээх ухаанаар хандах талаар ярихыг хүслээ харин үүн дээрээс та гагцхүү хэн юм бэ бас хэн болж болох вэ гэж өөрөөсөө асууж хариултаа олно гэж найдаж байна.

Бид хүнийг сайн болон муу гэж ангилах дуртай гэтэл сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бас саар хүн гэж ямар хүнийг хэлдэг юм гэж би өөрөөсөө асууж билээ. Харин уншсан номноосоо сайн муу гэж тодорхойлж болохгүй учир хүн бүрийн сэтгэлд гэрэлт буюу бурханлаг чанар байдагаас гадна аз жаргал сайн сайхан бүхнийг хүсдэг нь ч адилхан гэдэгийг мэдэж авсан юм. Харин сайн болон муу мэт харагдуулдаг зүйлс бол сэтгэл доторх сайн, муу дадал зуршил авъяас юм. Тиймээс өөр болон бусдыг ч тэр дүгнэх гэж яарах хэрэггүй учир нь хүний сэтгэлд юу байгааг бид мэдэхийн араггүй шүү дээ. Түүний оронд харин би ямар хүн бэ гэж өөрөөсөө асуух нь зөв гэж бодож байна. Миний сэтгэлд муу дадал зуршил хэр их байна түүнээс салах боломж бий эсэх, салах боломж бий бол ямар арга байдаг болон түүнд суралцах явдал юм. Мөн эерэг сайн авъяасаа хөгжүүлэх арга юу болохыг сонирхон үзэх хэрэгтэй.

Товчлон хэлэх юм бол хүн бүр хичээж чадвал өөрийнхөө сайн талыг хөгжүүлж бас муу дадал зуршилаас салах боломжтойгоос гадна өмнө нь ямар ч хүн байсан байж болно харин одоо болон ирээдүй дээ ямар хүн болох эсэх таны гарт байгаа гэдэгийг хэлэхийг хүслээ.

Би ч гэсэн өөрийн муу дадал зуршилаас салахыг хичээх болно та ч бас хичээгээрэй. Амжилт хүсэе!

Зорилго

Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралдаа удирдагч болохыг хүсдэг ч тэдгээрээс амжилтанд хүрсэн нь маш цөөхөн гэдэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл бид яагаад тэр хүсэлдээ хүрч чаддаггүй юм вэ гэж өөрөөсөө ганц удаа ч болтугай асууж үзсэн билүү? Бид өөрийн гэсэн зорилготой эхэлж амьдардаг ч амьдралын явцад зорилгоо умартах нь цөөнгүй. Үнэндээ зорилго гэж юу юм вэ? Бид өөр өөрсдийнхөө зорилгоо зөв тавьж чаддаг болов уу.

Дээрх асуултыг нэгэн найзаасаа асууж харин тэр надад хариулахдаа бид зорилго тавьдаггүй харин гагцхүү зорилгогүй хүсэл төдийг л өөртөө тавьдаг юм гэж хэлж байсан нь санаанд орж ирэв. Үнэндээ түүний зөв гэж баттай хэлж чадахгүй ч хэрвээ бид үнэхээр зорилго тавьдаг байсан бол түүндээ хүрэх л ёстой. Яагаад гээч… Яагаад гэвэл зорилго гэдэг бол зүгээр ганц хоёр удаа хүсэж мөрөөдөх төдий биш харин өдөр болгон өөртөө сануулж хүсдэг зүйлийг гагцхүү зорилго гэж хэлэх болов уу. Тиймдээ ч өөрийн зорилго тавьсан л бол түүнээс зайлсхийх боломжгүйгээс гадна түүндээ ямар нэгэн аргаар хүрэх л ёстой гэж боддог.

Бид өөртөө зорилго тавихдаа ойрын болон хэтийн гэсэн хоёр ангилалтай тавих нь таныг хэтийн зорилготой хүргэх эрч хүчийг өгнө гэж найдаж байна. Ойрын зорилго нь ойрын хугацаанд хийж дуусгах боломжтойгоос гадна түүнийг та үнэхээр хийхийг хүсч байх хэрэгтэй. Жишээлвэл: Хүссэн номоо амралтынхаа өдрүүдээр уншиж дуусгах, сарын дотор зориж буй жингээ хасах эсвэл нэмэх ч байж болох юм. Түүгээр зогсохгүй дуртай хоолоо хийж сурах ч яагаад байж болохгүй гэж. Гол нь ойрын зорилгоосоо сэтгэлийн таашаал болон эрч хүчийг л авч байх хэрэгтэй. Энэ нь таныг хэтийн зорилгот хүрхэд гарцаагүй тус болно.

Харин хэтийн зорилго бол одоогоос арван жилийн дараа буюу 2022 он гэхэд чиний хийж бүтээцэн байхыг зорьж байгаа тэр зүйлийг хэлж болох юм шүү дээ.

Эцэст нь өөрөө өөрсдийнхөө амьдралд тэргүүлэгч байхын тухайд зөв ойрын болон алс хэтийн гэсэн хоёр зорилгоо тодорхойлж сурах нь аз жаргалтай амьдралд хүрэх эхний элхам болно гэдэгт итгэлтэй байна.