Зорилго

Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралдаа удирдагч болохыг хүсдэг ч тэдгээрээс амжилтанд хүрсэн нь маш цөөхөн гэдэгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл бид яагаад тэр хүсэлдээ хүрч чаддаггүй юм вэ гэж өөрөөсөө ганц удаа ч болтугай асууж үзсэн билүү? Бид өөрийн гэсэн зорилготой эхэлж амьдардаг ч амьдралын явцад зорилгоо умартах нь цөөнгүй. Үнэндээ зорилго гэж юу юм вэ? Бид өөр өөрсдийнхөө зорилгоо зөв тавьж чаддаг болов уу.

Дээрх асуултыг нэгэн найзаасаа асууж харин тэр надад хариулахдаа бид зорилго тавьдаггүй харин гагцхүү зорилгогүй хүсэл төдийг л өөртөө тавьдаг юм гэж хэлж байсан нь санаанд орж ирэв. Үнэндээ түүний зөв гэж баттай хэлж чадахгүй ч хэрвээ бид үнэхээр зорилго тавьдаг байсан бол түүндээ хүрэх л ёстой. Яагаад гээч… Яагаад гэвэл зорилго гэдэг бол зүгээр ганц хоёр удаа хүсэж мөрөөдөх төдий биш харин өдөр болгон өөртөө сануулж хүсдэг зүйлийг гагцхүү зорилго гэж хэлэх болов уу. Тиймдээ ч өөрийн зорилго тавьсан л бол түүнээс зайлсхийх боломжгүйгээс гадна түүндээ ямар нэгэн аргаар хүрэх л ёстой гэж боддог.

Бид өөртөө зорилго тавихдаа ойрын болон хэтийн гэсэн хоёр ангилалтай тавих нь таныг хэтийн зорилготой хүргэх эрч хүчийг өгнө гэж найдаж байна. Ойрын зорилго нь ойрын хугацаанд хийж дуусгах боломжтойгоос гадна түүнийг та үнэхээр хийхийг хүсч байх хэрэгтэй. Жишээлвэл: Хүссэн номоо амралтынхаа өдрүүдээр уншиж дуусгах, сарын дотор зориж буй жингээ хасах эсвэл нэмэх ч байж болох юм. Түүгээр зогсохгүй дуртай хоолоо хийж сурах ч яагаад байж болохгүй гэж. Гол нь ойрын зорилгоосоо сэтгэлийн таашаал болон эрч хүчийг л авч байх хэрэгтэй. Энэ нь таныг хэтийн зорилгот хүрхэд гарцаагүй тус болно.

Харин хэтийн зорилго бол одоогоос арван жилийн дараа буюу 2022 он гэхэд чиний хийж бүтээцэн байхыг зорьж байгаа тэр зүйлийг хэлж болох юм шүү дээ.

Эцэст нь өөрөө өөрсдийнхөө амьдралд тэргүүлэгч байхын тухайд зөв ойрын болон алс хэтийн гэсэн хоёр зорилгоо тодорхойлж сурах нь аз жаргалтай амьдралд хүрэх эхний элхам болно гэдэгт итгэлтэй байна.

Leave a comment