Би хэн юм бэ?

Би гэж хэн юм бэ гэж хүн бүр тус бүртээ асуудаг ч түүний хариулт харилцан адилгүйгээр өөр өөрсөддөө хариулдаг. Харин би өөрийнхөө уншиж мэдсэн зүйл дээрээ дүгнэлт хийж энэ асуултын хариултыг өгсөн ба түүнийгээ та бүгдэдтэй хуваалцахаар шийдэв.

Хүн бидний үүссэн үе гээд тодорхойлох боломжгүй гэдгийг юун түрүүнд хэлэхийг хүслээ. Тодоруулвал Би гэж үзээд буй бодьгалын үүссэн эхлэл үгүй юм. Бага байхад тахиа анхдагч уу өндөг анхдагч уу гэж нэг нэгнээсээ асуудаг байсан харин сүүлд түүний хариултыг аль нь ч биш юм гэж би ойлгосон юм. Үүнтэй адил ерөнхий талаасаа үзэх юм бол хүний анхдагч үе гэж байдаггүй тодруулвал ээж хүү хоёрын аль аль нь анхдагч биш харин хүн өөрийнхөө хийсэн сайн болон саар үйлийн үрд өнөөг хүртэл төрж бас үхсэн тоог ч дурьдахын араггүй. Гэхдээ би энд хүн хэзээ үүссэн ба хэдэн төрөл авч өнөөг хүрсэн тухай ярихаас илүүтэйгээр олон төрөл авч гээх явцад хичнээн олон сайн болон саар дадалтай болсон тэдгээрт яаж авч гээх ухаанаар хандах талаар ярихыг хүслээ харин үүн дээрээс та гагцхүү хэн юм бэ бас хэн болж болох вэ гэж өөрөөсөө асууж хариултаа олно гэж найдаж байна.

Бид хүнийг сайн болон муу гэж ангилах дуртай гэтэл сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бас саар хүн гэж ямар хүнийг хэлдэг юм гэж би өөрөөсөө асууж билээ. Харин уншсан номноосоо сайн муу гэж тодорхойлж болохгүй учир хүн бүрийн сэтгэлд гэрэлт буюу бурханлаг чанар байдагаас гадна аз жаргал сайн сайхан бүхнийг хүсдэг нь ч адилхан гэдэгийг мэдэж авсан юм. Харин сайн болон муу мэт харагдуулдаг зүйлс бол сэтгэл доторх сайн, муу дадал зуршил авъяас юм. Тиймээс өөр болон бусдыг ч тэр дүгнэх гэж яарах хэрэггүй учир нь хүний сэтгэлд юу байгааг бид мэдэхийн араггүй шүү дээ. Түүний оронд харин би ямар хүн бэ гэж өөрөөсөө асуух нь зөв гэж бодож байна. Миний сэтгэлд муу дадал зуршил хэр их байна түүнээс салах боломж бий эсэх, салах боломж бий бол ямар арга байдаг болон түүнд суралцах явдал юм. Мөн эерэг сайн авъяасаа хөгжүүлэх арга юу болохыг сонирхон үзэх хэрэгтэй.

Товчлон хэлэх юм бол хүн бүр хичээж чадвал өөрийнхөө сайн талыг хөгжүүлж бас муу дадал зуршилаас салах боломжтойгоос гадна өмнө нь ямар ч хүн байсан байж болно харин одоо болон ирээдүй дээ ямар хүн болох эсэх таны гарт байгаа гэдэгийг хэлэхийг хүслээ.

Би ч гэсэн өөрийн муу дадал зуршилаас салахыг хичээх болно та ч бас хичээгээрэй. Амжилт хүсэе!

Leave a comment