Ялалт

Бидний тодорхойлдог тэдгээр амжилт бүрт хүрхэд сэтгэлийн ялалт буюу өөрийгөө даван дийлэх гарцаагүй хэрэгтэй болдог ч бид түүнийг төдийлөн анзаардаггүй мэт санагддаг. Тиймээс ялалт гэдэг үгийг сэтгэлийн ялалт гэж шууд утгаар хүлээж авхад буруудахгүй болов уу гэж бодож байна. Учир нь саар зүйлийг билгүүн ухаан болон тэвчээрээр ялан дийлж эцэст нь ялалтанд хүрдэг.

Аливаа ялалтыг аз жаргал бэрхшээл гэсэн хоёр зүйлээр тодорхойлж болох ч юун түрүүнд ялалтын давуу тал болох сайн талыг сэтгэлдээ ургуулан төсөөлж өдөр тутамдаа дадуулах нь түүнд хүрхэд гарч болохуйц саад бэрхшээлийг даван гарах сэтгэлийн хадыг өгдөг болхоор алив зүйлийг шинээр хийж эхлэх болон хийж байгаа зүйлдээ шантрах үед ашигтай талыг бодож өөрийгөө түүнд хүрч чадна гэдэгтээ итгэл төрүүлж сурах нь ялалтанд хүрхэд том алхам болдог.

Хүн бүрт өөр өөрийн гэсэн хүсэл, зорилго, мөрөөдөл харилцан адилгүй болохоос бүгдэнд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тус тусынхаа зорисон зүйлдээ хүрхэд саад бэрхшээл их бага нь харилцан адилгүй тулгардаг ба түүнд бүдрээд унаж дахин босохгүй нэгэн байхад эсрэгээрээ унаж бүдрэх тоог үл анзаарч гагцхүү түүндээ хүрэхийн тулд хичээж өөрийгөө хурцалж хичээдэг нь ч цөөнгүй байдаг. Хэдий тэр цөөнх хүрээнд хамрагддаг хүмүүс бусдын цагаан, хар хэл амд өртдөг ч эцсийн эцэст ялалтанд хүрэх эсэх нь цаг хугацааны асуудал болон хувирдаг болохыг бүдрээд босч чадахгүй олонх хүмүүс мэддэг ч тэвчээр хатуужил зэрэг гаргаж тодорхой хэмжээний саадыг даван гарах эрмэлзэл үгүйгээс болж өөрийн унасан газартаа үлддэг нь харамсалтай.

Ялалт гэдэг жижиг том алин ч бай ялалт бол ялалт шүү дээ. Тэр дотроо өөрийнхөө муу дадал зуршилаас салахыг хүсч тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн бол тэр чинь бас л ялалт гэж хэлмээр байна. Үүнээс гадна гэр бүлийн уур амьсгалыг сайханаар хадгалж чадаж байвал бас л ялалт.(Учир нь саар зүйлд автахгүй, автсан ч сайн тал руу нь эргүүлж чадаж байгаа болхоор тэр) Ажилдаа өөрийгөө дайчилж хүрэх гэсэн амжилтаа гаргаж чадсан бол бас л ялалт гэж тодорхойлох боломжтой.

Бид амжилтанд хүрхэд олон олон саад бэрхшээлийг туулж гарах хэрэгтэй байдгийг хэн нэгэнээр хэлүүлэлтгүй мэддэг. Түүнийг даван гархад ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээнгүй болон билгүүн ухаан хамгийн сайн анд нөхөд болдог тул өдөр тутамдаа тэдгээрийг өөрийн сэтгэлдээ ашиг тусыг санан дадуулж суралцах нь саад бэрхшээлийг нухчин дарж ялалтанд хүргэдэг. Жишээлвэл: Дайнд эсрэг талаа ялахын тухайд хүчирхэг арми хэрэгтэй болдог ба тэдгээр нь хэдий чинээ хүчтэй байна төдий чинээ ялан дийлэх өндөр хувь бий болдогтой нэгэн адил ялалтанд хүргэх арми чинь дээр дурьдсан ёс суртахуун, тэвчээр, хүлцэнгүй, хичээл шамдал болон билгүүн ухаан юм.

Эцэст нь бид өөр өөрсдийнхөө хэр хэмжээнд ялалтыг тодорхойлж түүндээ хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлж гарч сурах хэрэгтэй гэдэгийг л хэлэхийг хүссэн юм. Би өмнө ч одоо, ирээдүй дээ ч хичээсэн хичээж байгаа хичээх ч болно та ч мөн адил хичээгээрэй. Танд амжилт хүсэе!

Leave a comment