Өөрийгөө танихуй

Шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилт 21-р зуунд амьдарч буй бид олон зүйлийг таниж мэдэхийн тухайд цаг хугацаа болон мөнгө зарцуулж суралцдаг. Харин олж авсан мэдлэгийг зарцуулсан мөнгө эргүүлэн үржүүлж олж авч амжиргаагаа дээшлүүлэх болон өөрийн оюуны чадамжийг хөгжүүлэх зорилготой ч эцсийн хүсэл бол аз жаргалтай амар тайван амьдрах явдал байдаг. Аз жаргалтай амар тайван амьдрах суурь бол өөрийгөө таних хэмээн багш маань нэг бус удаа захин хэлж байсаныг энд дурьдан тайлбарлая.

            Эн тэргүүн үеэс эхлэн өөрөөс илүүтэйгээр бусдыг шинжихээс өөрийгөө таних тал дээрээ сэрэмж болгоомжгүй хандсанаас болж өнөөгийн бидэнд тулгарч буй олон асуудал бий болсоор байгааг бид төдийлөн анзаарахгүй байгаа мэт. Тэгэхээр юун түрүүнд өөрийгөө таниж мэдэх нь аз жаргалтай амьдралын шалтгаан яаж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүний хариуд 100%-ийн итгэлтэйгээр өөрийгөө таниж чадах аваас өөрт буй муу дадал зуршилаас салах, өөрт буй сайн зуршилыг хөгжүүлэх, шинээр эерэг сайн зуршилыг бий болгох боломжтой болох тул аз жаргал амар амгалантай байдал дашрамд нь хүсч буй зорилготой хүрэх боломжтой болно.  Товчхондоо өөрийгөө таниж өөрт буй хорт муу зуршилаас салж чадвал аж жаргалтай амар тайван амьдрах нь цаг хугацааны асуудал болж хувирна.

            Хэдийгээр аз жаргалтай амьдралыг олон талаас нь үзэж болох юм л даа. Зарим нэг нь гагцхүү эд хөрөнгөөр баян чинээлэг байх буюу санхүүгийн эрх чөлөөнд хүрвэл аз жаргалтай амьдарч чадна гэж үзнэ. Харин зарим нь сэтгэл зүйн хувьд тайван амгалан өөрт байгаа бүгдэд сэтгэл ханамжтай байхыг аз жаргалтай амьдралд үздэг. Тэгэхээр би дээр дурьдсан хоёр зүйл дээр тулгуурлан өөрийгөө таних нь аз жаргалын суурь мөн болохыг тайлбарлая.

            Хүний шуналд тулах цэг байдаггүй болхоор эд баялаг тодорхой хэмжээний сэтгэлийн таашаал өгөх нь бий ч түүнээс илүүтэйгээр сэтгэлийн тайван амгаланг эвдэгч хүчин болж хувирах аюул байдаг тул эд баялаг л гагцхүү аз жаргал амгаланг бий болгоно гэж ойлгох нь өрөөсгөл юм. Харин яг одоо өөрт чинь юу байна түүнээсээ таашаалыг авч магадгүй танд байгаа зүйлс хэн нэгний насан туршдаа хүсээд ч олж авч чадахгүй зүйл байхыг ч үгүйсгэж болохгүй тул өөрт буй зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах чухал.             Амар амгаланг гаднаас биш сэтгэл дотроосоо эрэлхийлэх нь хамгийн эрсдэл багатайн дээр ашиг тус ч ихтэй. Учир нь яг адилхан нөхцөлд буй 2 хүний сэтгэлд үүсч буй сэтгэлийн аваад үзхэд гадны байгаа зүйлээс үл хамааран тухайн орчиныг хүлээн авч буй байдал нь харилцан адилгүй байгаа нь алив таатай болон таагүй зүйл сэтгэл дотроос үүдэлтэй болохыг баталж буй энгийн нэгэн жишээ юм. Гагцхүү тэр таагүй мэдрэмж хаанаас бий болж байна бас таатай мэдрэмж хаанаас бий болж байгааг ухаж ойлгох л чухал. Товчхондоо сэтгэлийн тайван бус болгож буй хүчин зүйлээс салах, тайван амгаланг бий болгогч хүчин зүйлийг хөгжүүлэх зэргээс хамаарч сэтгэлийн амар амгалан бий болдогыг л ухамсарлах хэрэгтэй.  Хэдий муу дадал зуршил бидний сэтгэлд олноороо үргэлжийн мөнхөд зовоох тавгүйтүүлэх арга чарга хайж байдгийг мэдэх нь сэтгэлийн амирлангуй буюу жинхэнэ аз жаргалд хүрэх эхний алхам юм.

            Олон хүмүүс бид одоо ч аз жаргалтай байна шүү дээ чиний хэлж байгаа аз жаргал үүнээс өөр юм гэж үү гэж асуух байх л даа. Үнэндээ аз жаргал амар тайван зүйлийг үүрдийн болон зуурдын гэж ангилж болно. Өнөөгийн бидний олон асуудалын завсар амсдаг таатай мэдрэмж бол зуурдын жаргалыг хэлнэ. Харин миний тайлбарлахыг хичээж буй аз жаргал бол цаг хугацааны хувьд чанаржиж бас гаднах нөлөөнд автахгүй байх боломжтой.

            Эцэст нь та алийг нь сонгох таны хэрэг ч хэрвээ та хоёр дахь аз жаргалыг сонирхож байгаа бол тэр аз жаргал хүрэх эхний алхам бол өөрийгөө таних гэсэн түлхүүрээр нээгддэг юм гэдгийг мэдэх явдал юм.

 

Leave a comment